← EduNest Mongolia · Нүүр

Мэдээллийн нууцлал

Шинэчилсэн: 2026 оны 11-р сарын 5

Ямар мэдээлэл авах вэ?

Нэр, холбоо барих мэдээлэл, боловсрол, сонирхсон сургууль, мэргэжил, төсөв болон суралцах төлөвлөгөө. Насанд хүрээгүй сурагч асран хамгаалагчтайгаа хамт бүртгүүлнэ.

Ашиглах зорилго

Тантай холбогдох, сургууль болон хөтөлбөр сонгоход зөвлөх, зөвшөөрсөн элсэлтийн ажлыг хөтлөхөд ашиглана. Зөвлөгөөний тэмдэглэл, баримтын явц болон үйлчилгээний төлбөрийг дотоод системд бүртгэнэ.

Хандалт ба мэдээлэл дамжуулах

Эрх бүхий ажилтнууд үүргийнхээ хүрээнд хандана. Маягт болон мэдээллийн систем ажиллуулахад Webflow, Supabase зэрэг үйлчилгээ ашигладаг. Сонгосон сургуульд материал дамжуулахын өмнө тусдаа зөвшөөрөл авна.

Баримт бичиг

Анхны маягтад паспорт, диплом хавсаргах шаардлагагүй. Шаардлагатай баримт болон хүлээн авах аргыг зөвлөхтэй тохирно.

Мэдээллээ засуулах, устгуулах

Хүсэлтээ jobnestmn@gmail.com хаягаар илгээнэ үү. Бусдын мэдээллийг хамгаалахын тулд хүсэлт гаргагчийг баталгаажуулж болно. Үйлчилгээ, тооцоо болон холбогдох шаардлагыг харгалзан хүсэлтийг шийдвэрлэнэ.

Холбоо барих

jobnestmn@gmail.com · 8810 3678